Үйл ажиллагаа хариуцсан зохицуулагч (Жирэмсний чөлөөтэй хүний оронд)Ажлын зорилго: Үйл ажиллагаа хариуцсан зохицуулагч нь Монгол дахь оффисын үйл ажиллагаа болон байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах үүрэгтэй. Энэхүү албан тушаал нь захиргааны тогтолцоог сайтар бүрдүүлэх, мөн худалдан авалт, байгууллагын менежмент, хөрөнгийн хяналт, баримт бичгийн бүрдүүлэлт зэрэг үйл ажиллагааны процессыг хянах замаар Гэр бүлийн төв болон Төлөөлөгчийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн, саадгүй явуулах үүрэгтэй.Үндсэн үүрэг (сонгомол): Өдөр тутмын үйл ажиллагааг үр ашигтай, бүтээмжтэй, зардлын хэмнэлттэй байдлаар зохион байгуулах, хяналт тавих; хууль, дүрэм журам, донорын шаардлага, байгууллагын бодлогын хэрэгжилтийг хангах; захиргааны систем, архив, баримт бичгийн хяналтыг мөрдүүлэх; засвар үйлчилгээ, оффисын тоног төхөөрөмж, үндсэн хөрөнгийн бүртгэл, тооллого; худалдан авалт, гэрээ хэлцэл, нийлүүлэгчийн менежмент; зардлын бүртгэл, тайлагналд дэмжлэг; аудитад шаардагдах материалыг бэлдэх; арга хэмжээ, сургалтын логистик зохион байгуулах; ХАБЭА, хүүхэд хамгааллын стандарт мөрдүүлэх гэх мэт.Тавигдах шаардлага: Холбогдох чиглэлээр бакалавр; 3–5 жил холбоотой туршлага; үйл ажиллагаа/захиргааны менежментийн туршлага; зохион байгуулах, харилцах, асуудал шийдэх ур чадвар; MS Office, CRM/таблет апп ашиглах чадвар; Англи хэл мэдлэгтэй бол давуу.Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2026-10-25. Өргөдлөө careers@onesky.org хаягаар илгээнэ үү.OneSky ТББ нь тэгш боломж олгогч байгууллага юм.